ШИЖИР АЛТ АҮ © 2026
 
Төлөвлөлтийн инженер ажилд авна

Эрдэнэс критикал минералс ТӨҮГазар Шижир-Алт алтны үйлдвэр

Нээлттэй ажлын байрны зар

1

Ажлын байрны нэр, шаардлагатай тоо

Шижир Алт алтны үйлдвэр, Үйлдвэрлэлийн хэлтэс

Төлөвлөлтийн инженер-1 (нэг) хүн

2

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Уурхайн ажлыг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу ажлын гүйцэтгэлд хяналт тавих, зааварчилгаа өгөх, төлөвлөгөөний дагуу уулын ажлыг удирдан зохион байгуулах, дүрэм журам, техникийн нөхцөлийн шаардлагыг хангах, хяналт тавих

3

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. Дээд боловсролтой, бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай
  • Уулын төлөвлөгөөт ажлын биелэлтийг цаг тухайд нь тооцоолох чадвартай
  • Уурхайн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, аюулгүй ажиллагааны ахисан түвшний мэдлэгтэй
  • Autocad, suprac, micromine зэрэг уул уурхайн төлөвлөлтийн программуудыг ашиглах чадвартай
  • Гадаад хэлний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах ур чадвартай байх.

4

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
  • Шижир-Алт алтны үйлдвэрийн ажилтны анкет /www.shijir-alt .mn сайтаас маягт татаж бөглөнө/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
  • Ажилласан байдлын мэдээлэл /нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа/
  • Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг
  • /хоёр хувь/

5

Материал ирүүлэх хаяг

  • Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2026 оны 02 дугаар сарын сарын 01-ний өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд info.shijir.alt@gmail.com хаягаар, эсвэл Шижир алт алтны үйлдвэрийн байранд ирүүлнэ үү.
  • Хаяг: Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3-р баг,
  • Утас: 88116853
  • Web сайт: www.shijir-alt.mn

6

Тайлбар

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй.