ШИЖИР АЛТ АҮ © 2026
 
Эдийн засагч ажилд авна

Эрдэнэс критикал минералс ТӨҮГ-ын харъяа Шижир-Алт Алтны үйлдвэр

Нээлттэй ажлын байрны зар

1

Ажлын байрны нэр, шаардлагатай тоо

Шижир-Алт алтны үйлдвэр, Санхүү бүртгэлийн хэлтэс Эдийн Засагч - 1 (нэг) хүн

2

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Үйлдвэрийн жил, улирлын бизнес төлөвлөгөөг боловсруулж мөрдүүлэх
  • Орон тоо, цалин хөлсний шатлал, төлөвлөгөө боловсруулах
  • Материалын болон мөнгөн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих
  • Удирдлагыг санхүүгийн шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр шуурхай хангах,
  • Үйлдвэрлэлийн зардлын шинжилгээ хийх

3

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Эдийн Засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Дээд боловсролтой, Бакалавар түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан ажлын туршлагатай байх
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх

4

Бүрдүүлэх материал

· Ажилд орохыг хүссэн өргөдөл (гараар бичсэн)

· Шижир-Алт алтны үйлдвэрийн ажилтны анкет /www.shijir-alt .mn сайтаас маягт татаж бөглөнө/

· Иргэний үнэмлэхийн хуулбар

· Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/

· Ажилласан байдлын мэдээлэл (нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа)

· Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг

· (хоёр хувь)

5

Материал ирүүлэх хаяг

  • Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2026 оны 01 дүгээр сарын сарын 23-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд info.shijir.alt@gmail.com хаягаар, эсвэл Шижир алт алтны үйлдвэрийн Захиргаанд ирүүлнэ үү.
  • Хаяг: Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3-р баг,
  • Утас: 88116853
  • Web сайт: www.shijir-alt.mn

6

Тайлбар

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШИЖИР АЛТ АЛТНЫ ҮЙЛДВЭР