ШИЖИР АЛТ АҮ © 2024
 
Эмч ажилд авна

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа “Шижир Алт” Алтны үйлдвэр

  нээлттэй ажлын байрны зар

1

Ажлын байрны нэр, шаардлагатай тоо

“Шижир Алт” алтны үйлдвэр,   Үйлдвэрлэлийн хэлтэс                        Эмч - 1 (нэг) хүн

2

Гүйцэтгэх үндсэн үүрэг

•  Үйлдвэрийн ажиллагсдын хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэгийг тодорхойлохын тулд батлагдсан хуваарийн дагуу  үзлэг хийж карт хөтлөх,

•  Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эм тариа хийх,   зөвлөх, хяналт тавих зэрэг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх,

•  Ажилчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах,

•  ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мөрдөн ажиллах

•Ажилчдын хоолны чанарт хяналт тавих

3

Ажлын байранд тавигдах шаардлага

Эмч, бакалавр болон түүнээс дээш зэрэг цолтой, дараахь ур чадварыг эзэмшсэн байх:

  • Ерөнхий эмчилгээний өргөн мэдлэгэтэй
  • Үнэлэлт, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах,
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой,
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
  • Анхаарал төвлөрөл, хараа сонсгол сайн
  • Хувийн зохион байгуулалт сайн

4

Бүрдүүлэх материал

- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
  • Ажилласан байдлын мэдээлэл /нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа/
  • Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг

/хоёр хувь/

5

Материал ирүүлэх хаяг

Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд shijir-alt.mn хаягаар, эсвэл "Шижир алт" АҮ-ын Захиргаа, аж ахуйн хэлтэст ирүүлнэ үү.

Хаяг: Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3-р баг

Утас: 99053668

Web сайт: www.mongolros.mn

6

Тайлбар

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй.