ШИЖИР АЛТ АҮ © 2024
 
Ажилд авна

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа “Шижир Алт” Алтны үйлдвэрт

нээлттэй ажлын байрны зар /түр ажлын байр/

1

Ажлын байрны нэр, шаардлагатай тоо

“Шижир Алт” алтны үйлдвэр, Үйлдвэрлэлийн хэлтэс

Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн - 1 (нэг) хүн

2

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Үйлдвэрийн үйл ажиллагааны явц дахь байгаль орчныг хамгаалах, ашиглагдсан талбайг нөхөн сэргээх асуудлаар авах арга хэмжээний үндсэн чиглэлийг боловсруулж батлуулах;
  • Үйлдвэрийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, эрх бүхий багууллагаас баталсан байгаль орчны холбогдолтой стандарт, хэм хэмжээ, дүрэм журмыг чанд сахин биелүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Үйлдвэрийн хэмжээнд хийгдэх төсөл, техникийн санал, өөрчлөлтүүдийн бичиг баримтын боловсруулалтад байгаль орчны холбогдолтой материал бэлдэж өгөх, санал оруулах;
  • Байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээлт хийгдэж буй талбайн ажлыг төлөвлөх, гүйцэтгүүлэх, гүйцэтгэх явцыг хянах, холбогдох байгууллагуудад шалгуулах, хүлээлгэн өгөх;

3

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Дээд боловсролтой, Бакалавр,
  • Байгаль орчин нөхөн сэргээлт болон бусад
  • БО-ын мэргэшлээр мэргэшсэн
  • Удирдан зохион байгуулах чадвартай,
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллаж, мэдээ, тайлан, төлөвлөгөө боловсруулах чадвартай,
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой,
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай

4

Бүрдүүлэх материал

- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/

  • “Шижир алт” АҮ-ийн ажилтны анкет /www.shijir-alt .mn сайтаас маягт татаж бөглөнө/.
  • Иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/,
  • Ажилласан байдлын мэдээлэл /нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа/,
  • Эрүүл мэндийн хуудас
  • Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг

/хоёр хувь/

5

Материал ирүүлэх хаяг

Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд info.shijir-alt .mn хаягаар, эсвэл "Шижир алт" АҮ-ийн Захиргаа, аж ахуйн хэлтэст ирүүлнэ үү.

Хаяг: Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3-р баг,

Утас: 99053668

Web сайт: www.shijir-alt.mn

6

Тайлбар

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй.