ШИЖИР АЛТ АҮ © 2024
 
Гагнуурчин ажилд авна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа “Шижир Алт” Алтны үйлдвэрт

нээлттэй ажлын байрны зар

1

Ажлын байрны нэр, шаардлагатай тоо

“Шижир Алт” алтны үйлдвэр, Ил уурхайн хэсэг

Гагнуурчин - 1 (Нэг) хүн

2

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Гагнуурын төрөл бүрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан, металл хэсгүүдийг гагнах ба таслах, бүх төрлийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангаж ажиллах, шаардлагатай газарт бүх төрлийн гагнуур хийх,
  • Бүх төрлийн гагнуурыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэх,
  • ХАБЭА-н дүрэм журам зааварчилгааг чанд мөрдөн ажиллах, бусдыг дүрэм зааврыг мөрдөхөд дэмжлэг үзүүлэх

3

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Уурхайн тоног төхөөрөмжүүд болон аж ахуйн шаардлагатай газруудад гагнуурын ажил хийх,
  • Цахилгаан ба хийн бусад төрлийн гагнуурын аппарат, багаж хэрэгсэл ашиглан, эсвэл өөр аргаар металл хэсгүүдийг гагнах,
  • Металл хэсгүүдийн эвийг нийлүүлэн гагнах, зүсэх, огтлох,
  • Металлын хайлш ашиглан, төмөр хэсгүүдийг холбох,
  • Хэсгүүд хэт халах, материал үрчийх, хорчийх, эвдрэх, сунах зэрэг гэмтэл согог гаргахгүйн тулд бэлтгэх, төөнөх, гагнах үйл ажиллагааг хянах, гагнасан хэсгүүдэд гологдол гаргахгүйгээр ажиллах, хянах,
  • Арматур таслах, гагнах, даралттай ажиллах сав, зуух, шугам хоолой гагнах, төмөр хийц эдэлхүүнийг эсгэх, зүсэх,
  • Сантехникийн холболт, эдэлхүүн хийц хэсгийг гагнах,
  • Аргон гагнуур хийх,
  • Металл хэсгүүдэд нөхөөс, шаваас тавих,

4

Бүрдүүлэх материал

- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/

  • “Шижир алт” АҮ-ийн ажилтны анкет /www.shijir-alt .mn сайтаас маягт татаж бөглөнө/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
  • Ажилласан байдлын мэдээлэл /нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа/
  • Эрүүл мэндийн хуудас
  • Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг
  • /хоёр хувь/

5

Материал ирүүлэх хаяг

Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд info.shijir-alt .mn хаягаар, эсвэл "Шижир алт" АҮ-ийн Захиргаа, аж ахуйн хэлтэст ирүүлнэ үү.

Хаяг: Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3-р баг,

Утас: 99053668

Web сайт: www.shijir-alt.mn

6

Тайлбар

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй.