ШИЖИР АЛТ АҮ © 2024
 
Авто баазын дарга ажилд авна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа “Шижир Алт” Алтны үйлдвэрт

нээлттэй ажлын байрны зар

1

Ажлын байрны нэр, шаардлагатай тоо

“Шижир Алт” алтны үйлдвэр, Авто бааз

Авто баазын дарга - 1 (Нэг) хүн

2

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Авто баазын автомашин болон хүнд машин механизм, тоног төхөөрөмжүүдийг хэвийн ажиллуулах
  • Тэдгээрийн засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийг засах, тосолгоо, цэвэрлэгээ хийлгэх, техник үйлчилгээг цаг тухай бүрт нь хийж байх
  • ХАБЭА-н дүрэм журам зааварчилгааг чанд мөрдөн ажиллах, бусдыг дүрэм зааврыг мөрдөхөд дэмжлэг үзүүлэх

3

Ажлын байранд тавигдах шаардлага

· Дээд боловсрол эзэмшсэн /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/

· Хүнд машин механизм, эсвэл Авто тээврийн мэргэжилтэй

· Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх

  • Удирдан зохион байгуулах чадвартай,
  • Тайлан, төлөвлөгөө, бичиг баримт боловсруулах, ажлын явц, чанар, үр дүнд хяналт шинжилгээ хийх чадвартай,
  • Компьютерийн хэрэглээний болон холбогдох мэргэжлийн программууд дээр ажиллах,
  • Асуудалд уян хатан хандаж, оновчтой шийдвэр гаргах чадвартай
  • Хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлж, бие биеэндээ хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлах

4

Бүрдүүлэх материал

- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/

  • “Шижир алт” АҮ-ийн ажилтны анкет /www.shijir-alt .mn сайтаас маягт татаж бөглөнө/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
  • Эмнэлгийн байгууллагын дүгнэлт
  • Ажилласан байдлын мэдээлэл /нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа/
  • Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг
  • /хоёр хувь/

5

Материал ирүүлэх хаяг

Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд info.shijir-alt .mn хаягаар, эсвэл "Шижир алт" АҮ-ийн Захиргаа, аж ахуйн хэлтэст ирүүлнэ үү.

Хаяг: Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3-р баг,

Утас: 99053668

Web сайт: www.shijir-alt.mn

6

Тайлбар

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй.