ШИЖИР АЛТ АҮ © 2024
 
Ажилд авна

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа “Шижир Алт” Алтны үйлдвэрт нээлттэй ажлын байрны зар

1

Ажлын байрны нэр, шаардлагатай тоо

“Шижир Алт” алтны үйлдвэр, Үйлдвэрлэлийн хэлтэс Геологич - 1 (нэг) хүн

2

Гүйцэтгэх үндсэн үүрэг

• Хөрс хуулалт хийгдэж буй блокийн хөрсний болон элсний хил заагийг нарийвчлан тогтоох ,

• Өмнө хийгдсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнтэй ашиглалтын үеийн үр дүнг харьцуулах, дүн шинжилгээ хийх ,

• Ашиглалтын үеийн дээжлэлт тогтмол хийлгэж хяналт тавьж ажиллах, дээж авагч нарт сургалт хийх, арга аргачлал таниулах ,

• Уулын ажлын тайлан, уулын ажлын төлөвлөгөөг боловсруулах, холбогдох байгууллагуудаар батлуулах

3

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Геологич мэргэжилтэй. Дээд боловсролтой, бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Ордын геологийн болон ашиглалтын нөөцийг тусгай зориулалтын программ хангамж ашиглан тооцох чадвартай
  • ашиглалтын хайгуул хийх,
  • нөөцийн тайлан боловсруулах, төлөвлөх,
  • байгаль цаг уур шинжлэх, урьдчилан таамаглах,
  • гадаад хэлний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах ур чадвартай байх.
  • Геологийн мэргэжлийн программ дээр ажиллах чадвартай

4

Бүрдүүлэх материал

- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
  • Ажилласан байдлын мэдээлэл /нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа/
  • Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг

/хоёр хувь/

5

Материал ирүүлэх хаяг

Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд info.shijir.alt@gmail.com хаягаар, эсвэл "Шижир алт" АҮ-ийн Захиргаа, аж ахуйн албанд ирүүлнэ үү.

Хаяг: Төв аймаг, Заамар сум, Хайлааст баг,

Утас: 99053668

Web сайт: www.Shijir-alt.mn

6

Тайлбар

  • Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн,

тестийн, ярилцлагын 3 үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ.

  • Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд тооцож шалгаруулалтаас хасна.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.