“Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа “Шижир Алт” Алтны үйлдвэрт нээлттэй ажлын байрны зар
|
1
|
Ажлын байрны нэр, шаардлагатай тоо
|
“Шижир Алт” алтны үйлдвэр, Үйлдвэрлэлийн хэлтэс Маркшейдер - 1 (нэг) хүн
|
2
|
Гүйцэтгэх үндсэн үүрэг
|
- Уулын ажлын зураглал үйлдэх, хэмжилт боловсруулалт хийх, уулын ажлын өрнөлтөд хяналт тавих, чиглэл өгөх хэмжилтүүд хийх
- Уурхайн хил хүрээг тогтоох хэмжилтүүд хийх
- Маркшейдерийн зураг, план, холбогдох баримтуудаас хэрэгтэй мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийж удирдлагад мэдээлэх чадвартай байх
- Маркшейдерийн багаж, хэрэгслийг стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг шалгуулж, засварлуулж, баталгаажуулах
- Уулын ажлын тайлан, уулын ажлын төлөвлөгөөг боловсруулах, холбогдох байгууллагуудаар батлуулах
|
3
|
Ажлын байранд тавигдах шаардлага
|
- Маркшейдер мэргэжилтэй. Дээд боловсролтой, бакалавр түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
- Компьютерийн хэрэглээний болон холбогдох мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
- Мэргэжлийнхээ чиглэлээр шинэ мэдээлэл хайж олох, боловсруулах болон ажилдаа ашиглан, нэвтрүүлэх чадвартай
- Тайлан, төлөвлөгөө, бичиг баримт боловсруулах чадвартай
- Хөдөө ажиллах боломжтой.
|
4
|
Бүрдүүлэх материал
|
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
- Ажилласан байдлын мэдээлэл /нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа/
- Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг
/хоёр хувь/
|
5
|
Материал ирүүлэх хаяг
|
Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд info.shijir.alt@gmail.com хаягаар, эсвэл "Шижир алт" АҮ-ийн Захиргаа, аж ахуйн албанд ирүүлнэ үү.
Хаяг: Төв аймаг, Заамар сум, Хайлааст баг,
Утас: 99053668
Web сайт: www.Shijir-alt.mn
|
6
|
Тайлбар
|
- Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн,
тестийн, ярилцлагын 3 үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ.
- Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу
илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд
тооцож шалгаруулалтаас хасна.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
|