ШИЖИР АЛТ АҮ © 2025
 
төлөвлөлтийн инженер ажилд авна

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа “Шижир Алт” алтны үйлдвэрт нээлттэй ажлын байрны зар

1

Ажлын байрны нэр, шаардлагатай тоо

“Шижир Алт” алтны үйлдвэр, Үйлдвэрлэлийн хэлтэс Төлөвлөлтийн инженер - 1 (нэг) хүн

 

“Шижир Алт” алтны үйлдвэр нь Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажилтан хөдөө үйлдвэр дээр байрлаж ажиллах болно.

2

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Уурхайн ажлыг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу ажлын гүйцэтгэлд хяналт тавих, зааварчилгаа өгөх, төлөвлөгөөний дагуу уулын ажлыг удирдан зохион байгуулах, дүрэм журам, техникийн нөхцөлийн шаардлагыг хангах, хяналт тавих.

3

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, дээд боловсролтой, бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Уулын төлөвлөгөөт ажлын биелэлтийг цаг тухайд нь тооцоолох чадвартай;
  • Уурхайн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, аюулгүй ажиллагааны ахисан түвшний мэдлэгтэй;
  • Autocad, suprac, micromine зэрэг уул уурхайн төлөвлөлтийн программуудыг ашиглах чадвартай;
  • гадаад хэлний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах ур чадвартай байх.

4

Бүрдүүлэх материал

- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
  • Ажилласан байдлын мэдээлэл /нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа/
  • Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг

/хоёр хувь/

5

Материал ирүүлэх хаяг

Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд mailbox@monros.mn хаягаар, эсвэл "Монголросцветмет" ТӨҮГ-ын Захиргаа, аж ахуйн хэлтэст ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, БЗД, 22 хороо, Энхтайвны өргөн чөлөө 98,

Утас: 450060 - 115

Web сайт: www.mongolros.mn

6

Тайлбар

  • Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн, тестийн, ярилцлагын 3 үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ.
  • Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд тооцож шалгаруулалтаас хасна.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.