ШИЖИР АЛТ АҮ © 2025
 
ХАБЭА хариуцсан ахлах мэргэжилтэн ажилд авна.

Эрдэнэс критикал минералс төрийн өмчит үйлдвэрийн газар Шижир-Алт алтны үйлдвэрт нээлттэй ажлын байрны зар

1

Ажлын байрны нэр, шаардлагатай тоо

Шижир-Алт алтны үйлдвэр,  Үйлдвэрлэлийн хэлтэс

ХАБЭА хариуцсан ахлах мэргэжилтэн-1 (нэг) хүн.

2

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх,
  • Удирдах болон нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах,
  • Удирдах болон нийт ажиллагсдын аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх.

3

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого төлөвлөгөө, төсвийг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг баталж хэрэгжүүлэх, хамтын гэрээнд тусган түүний хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах,
  • ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих, тайлагнах,
  • ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлага, стандарт, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах саналаа удирдлагад гаргах,
  • ХАБЭА-тай холбогдолтой сургалтыг төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах,
  • Ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг захиалах, ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих, ажилтан бүрт хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцасыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх,
  • ХАБЭА-тай холбогдолтой бүх төрлийн баримт бичгийг бүрдүүлэн, архивжуулах,
  • Уулын ажлын төлөвлөгөө боловсруулах ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар санал боловсруулж оруулах.
  • Үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлтийн шалтгааныг судлах, дүгнэлт гаргах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, арилгах талаар хийгдэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ажиллагсдын эрүүл мэндийг бэхжүүлэх талаар хамт олны гэрээ хэлэлцээрт тусгай бүлэг оруулах ажилд оролцох,
  • Хэсгүүдийн хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах талаар жилийн болон хэтийн төлөвлөгөө боловсруулахад оролцох,
  • Хэсгүүдэд хөдөлмөрийн аюулгүй, эрүүл орчин нөхцөл бүрдүүлэх, энэ чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах, үйлдвэрлэлийн байр, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбоотой үйлчилж буй хууль эрх зүй, зааварчилгаа, дүрэм, нормыг дагаж мөрдүүлэх талаар хяналт тавих, мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулан, стандартын шаардлага хангасан ажлын байранд ажилтан ажиллах боломжийг бүрдүүлэх,
  • Үйлдвэр дээр гарсан үйлдвэрлэлийн осол болон хурц хордлогын талаар болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зарцуулсан хөрөнгийн талаар лавлагаа хөтлөх,
  • Үйлдвэр дээрхи ажлын байруудад анхны, байнгын, давтан болон төлөвлөгөөт бус зааварчилгааг цаг хугацаанд нь чанартай хийх, тайлагнах,
  • Үйлдвэрийн газраас гарч байгаа тушаал шийдвэрүүдийн биелэлт, улсын мэргэжлийн хяналтын байгууллага, хөдөлмөрийн болон үйлдвэрчний эвлэлийн байцаагчдаас тавьсан шаардлагыг биелүүлэх, биелэлтэд хяналт тавьж ажиллах,
  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар ажилладаг төрийн болон хувийн эмнэлгийн байгууллагууд, шинжлэх ухаан, судалгааны институт болон бусад холбогдох мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдтэй мэргэжлийн дагуу аливаа асуудлаар харилцаж, хамтран ажиллах, тэдгээрээс өгсөн зөвлөмж, зааварчилгааг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах,
  • Үйлдвэрийн ажиллагсад, инженер техникийн ажилтнуудын дунд ХАБЭА, ажлын байрны нөхцөл байдал ба аюулгүй ажиллагааны талаар мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль эрх зүй, дүрэм, норм, зааварчилгааны мэдлэг, чадварыг олгох, шалгах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцон, шаардлагатай бол ажлын хэсгийг ахлаж ажиллах,
  • ХАБЭА-ын гарын авлага, үзүүлэнг ажлын байранд зааврын  дагуу хийх,
  • Шинээр ажилд орж байгаа болон нийт ажилтны эрүүл мэндийн урьдчилсан хугацаат үзлэгийн байдалд хяналт тавих,
  • Осол, Осолд дөхсөн тухай бүрийг мэдээлэх, хариу арга хэмжээ авч эргэн мэдээллэдэг байх арга барилыг ажилтнуудад хэвшүүлэх,
  • ХАБЭА-н талаар ямар нэгэн зөрчлийг илрүүлсэн тохиолдолд үл буруутгах зарчмыг баримтлан ил тод нээлттэй байх нөхцлийг бүрдүүлэх,
  • Ажил,          амралтын цагийн тохиромжтой горим тогтоох, завсарлага, хоол, эмнэлэг, үйлчилгээний таатай нөхцлийг бүрдүүлэх,
  • Хэсгүүдийн ажлын байран дахь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг иж бүрэн шалгах ажлыг гүйцэтгэж, холбогдох дүгнэлтийг гаргах,
  • Бичиг баримтын төсөл боловсруулахдаа зөв бичиг, найруулга зүйн дүрмийн болон архив, албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, стандартын шаардлагыг чанд баримтлан ажиллана,
  • Архивын ажлын заавар, журамд заасны дагуу баримт бичигт техник боловсруулалт хийж хадгаламжийн нэгж бүрдүүлэн, цаг хугацаанд нь архивт шилжүүлнэ,
  • Хариуцсан ажил үүрэгт холбоотой албан бичиг тушаалын төслийг боловсруулан зохих шатны удирдлага, хуулийн зөвлөхөөс виз авч албажуулах,
  • Сар, улирал, хагас, бүтэн жилд хийсэн ажлын тайланг бичих, дүгнүүлэх,
  • Ажилчдын сахилга, зохион байгуулалт, эв нэгдэл, хамт олонч нийтэч ажиллагааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг биелүүлэх

Олон нийтийн арга хэмжээнд оролцох,

Ёс зүйн хэмжээг дээд зэргээр сахин биелүүлж, байгууллагын ажилтнууд болон иргэдтэй зөв боловсон харьцах, ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх,

  • Удирдлагын шийдвэр, өгсөн үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь бүрэн биелүүлж, үйлдвэрийн хэмжээнд тогтоосон дэг журмыг мөрдөж, биелэлтийг тайлагнаж захирах, захирагдах ёсыг баримтлан ажиллах,
  • Ажлын байранд хариуцсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, ажлын байрны ариун цэвэр, эмх цэгцтэй байдлыг хангаж ажиллах, Албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, албаны мэдээлэлийг ашиглахгүй байх,
  • Ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглаж, ажлын цагаар гадуур ажлаар явах болон түр эзгүй байх үед шууд захирагдах албан тушаалтанд мэдэгдэн, зөвшөөрөл авч, цагаа бүртгүүлэн, зохих бүртгэлийг хийлгэж, өрөө тасалгааны түлхүүргийг хүлээлцэх,
  • Хувь хүний манлайллыг хангаж, хувийн зохион байгуулалт сайтай ажиллах, зүй зохистой хувцаслах, хувийн соёлтой байх,
  • Үүрэгт ажилдаа хариуцлагатай, санаачлагатай, чин сэтгэлээсээ хандаж ажиллах.

4

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (гараар бичсэн)
  • Шижир-Алт алтны үйлдвэрийн ажилтны анкет /www.shijir-alt .mn сайтаас маягт татаж бөглөнө/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
  • Ажилласан байдлын мэдээлэл (нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа)
  • Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг
  • (хоёр хувь)

5

Материал ирүүлэх хаяг

  • Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2025 оны 06 дугаар сарын сарын 13-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд info.shijir-alt .mn хаягаар, эсвэл Шижир алт алтны үйлдвэрийн Захиргаа, аж ахуйн хэлтэст ирүүлнэ үү.
  • Хаяг: Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3-р баг,
  • Утас: 88116853
  • Web сайт: www.shijir-alt.mn

6

Тайлбар

  • Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй.

                                                     ШИЖИР-АЛТ АЛТНЫ ҮЙЛДВЭР